СЭЛЭНГЭ: Нохой устгалын ажлыг зар мэдээ тавихгүй тогтмол зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-13 10:34:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын ЗДТГ-аас нохойгоо уяагүй, хашааны гадна орчинд хүзүүвчтэй явж байгаа тохиолдолд золбин нохойд тооцож устгал хийх болсныг анхаарууллаа. 

 

Тус сумын ЗДТГ-аас он гарсаар нохой устгалыг 4 удаа зохион байгуулж, 650 нохой устгасан байна.

 

Гэвч зарим нохойтой айл өрх нохой устгалын үеэр нохойгоо уяж бусад цаг хугацаанд сул тавьж, иргэдийн амь, эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа аж.

 

Иймээс цаашид нохой устгалын ажлыг зар мэдээ тавихгүй тогтмол зохион байгуулахаар болжээ. Иймд айл өрхүүд нохойгоо хуульд заасны дагуу тогтмол уяж, эзэмшил хашаанаасаа гаргахгүй байхыг анхаарууллаа.

  

Энэхүү ажлаа гүйцэтгэхийн тулд холбогдох хуулийн заалтуудыг иргэдэд танилцуулан ажиллаж байна.

 

 

相关新闻