Хямд орон сууцанд зорилтод айл өрхийг оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-17 12:13:03

Дорноговь аймгийн ЗДТГ-аас  иргэдийг  хямд, чанартай орон сууцаар хангах зорилт дэвшүүлсэн. Дээрх зорилтын хүрээнд  энэ жилээс  Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт “Мандах наран-1000” айлын орон сууц барих ажлыг эхэллээ.

Иргэдийн  орлого, худалдан авах боломжид нийцүүлж  шинээр барихаар төлөвлөж буй орон сууцны ам метрийг нь 650 мянган төгрөгөөр борлуулах бөгөөд энэ нь   орон нутгийн  зах зээлийн үнээс  харьцангуй 300-400 мянган төгрөгөөр хямд байгаа аж.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Гантулга трейд” ХХК ажиллах бөгөөд эхний ээлжинд 266 айлын орон сууцыг барьж ирэх оны дөрөвдүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр гэрээлэв.

Хамтын ажиллагааны  гэрээг есдүгээр сарын 15-нд байгуулж захиалагч талаас  тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, ГХБХБГ-ын дарга Г.Бат-Ирээдүй, гүйцэтгэгч талаас  “Гантулга трейд” ХХК-ийн ерөнхий инженер Х.Азбаяр  нар гарын үсэг зурав.

Харин шинэ орон сууцны захиалгыг тус аймгийн Нутгийн зөвлөл хариуцаж юун түрүүнд залуу гэр бүл, ахмад настнууд, төрийн албан хаагчдыг  хамруулахаар болжээ.   

Х.Эрдэнэбулган

 

相关新闻