Багц сургалтад 400 гаруй хүүхэд хамруулсан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Даланзадгад суманд “ЕБС-ийн сурагчид, залуучуудад чиглэсэн багц сургалт”-аар 405 хүүхэд хамрагдсан байна.
Аймгийн Насан туршийн боловсролын төвөөс “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй “Хотын соёл” төслийн хүрээнд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс санаачлан дээрх сургалтыг зохион байгуулсан юм. Нийт 9 төрлийн сэдэвтэй, 26 цагийн сургалтанд 1-12 дугаар ангийн хүүхэд багачуудаас гадна 98 эцэг эх, залуус оролцжээ. Сургалтын онцлог нь хотын соёлтой иргэн байхад иргэд өөрсдийн үүргээ хэрхэн биелүүлэхэд нөлөөлж мэдлэг олгох байлаа.
Сургалтын үеэр сургалтанд оролцогчдоос нэлээд санал гарч ирж байсан бөгөөд ахлах ангийн сурагчдад эерэг харилцаа хандлагыг төлөвшүүлэх сургалт оруулах, залуу гэр бүлүүдэд чиглэсэн сургалтыг түлхүү явуулах хэрэгтэйг онцолсон байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн