СЭЛЭНГЭ: Өнөө шөнө дуу цахилгаантай аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас малчид,
иргэд, тариаланчид, хадланчдад
зориулсан цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.
Энэ сарын 6-ны өдөр, 6-7-нд шилжих шөнө
ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан,
мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
9 дүгээр сарын 5-ны 20.00 цагаас 9 дүгээр сарын 6-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ
аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд
8-13 метр. Агаарын температур шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29
градус дулаан байна.
Аймгийн
төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй.
Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Агаарын температур
шөнөдөө +15....+17 градус, өдөртөө +26....+28 градус дулаан байна.
9 дүгээр сарын 7-11-нийг
хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 7, 9-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн
бороо орно.
Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +4...+9 градус,
өдөртөө +18...+23 градус дулаан байна.
9, 10-нд нийт сумын нутгаар
сэрүүснэ.