ДОРНОГОВЬ: Ургац хураалт 14.9 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-06 13:05:38

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн газар тариалан эрхлэгчид есдүгээр сарын 1-ний байдлаар 20,6 тонн төмс, 58,2 тонн хүнсний ногоо хураан авсан бөгөөд ургац хураалтын явц 14.9 хувьтай үргэлжилж байна хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Тариаланчид энэ онд нийт 168.4 га талбайд хүнсний тариалалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс талбайн хэмжээг 35,4 га талбайгаар нэмэгдүүлсэн аж.


Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бусад ашигт таримлын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2023 онд Дорноговь аймгийн хэмжээнд 339 өрх, 30 аж ахуйн нэгж байгуулага тариалалт хийгээд байгаа юм.

相关新闻