ГОВЬ-АЛТАЙ: “Алтайн түншлэл” үзэсгэлэн худалдааг 19 дэх жилдээ зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-09-05 16:06:56

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилготой “Алтайн түншлэл” үзэсгэлэн худалдаа 19 дэх жилдээХантайшир экспо нэрийн дор энэ сарын 8, 9-ний өдөр болно.

 

Үзэсгэлэн худалдаанд тус аймгийн сум бүрээс жижиг, дунд үйлдвэрлэл, гар урлал, үйлчилгээ эрхлэгчид, нөхөрлөл, хоршооны төлөөлөгчид үндэсний хувцас, гутал, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, гар урлал, сур суран эдлэл, гоёл чимэглэл, эсгий болон ноос ноолууран бүтээгдэхүүн, нийтийн хоол зэрэг төрлөөр оролцдог .


Үүнтэй холбоотойгоор үзэсгэлэн худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгж байгууллага, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, нөхөрлөл, хоршооны мэдүүлгийг Есөнбулаг сумын ЗДТГ хүлээн авах ажээ.


Есдүгээр сарын 1,2-ны өдрүүдэд Алтай хотноо зохиох уг үзэсгэлэн худалдаа нь орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжин, шинэ залуу баялаг бүтээгчдэд туршлага солилцох боломж олгодгоороо давуу талтай юм.

相关新闻