ДУНДГОВЬ: Энэ жил 225 хүүхэд сургуулийн сурагч боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 сумын 19 сургууль, 22 цэцэрлэг,
Политехник коллежийн багш, сурагчид өнөөдөр Эрдмийн баяраа хийж, 2023-2024 оны
хичээлийн жилийн сургалт, хүмүүжлийн ажлаа ийнхүү эхэлж байна.
Энэхүү баяртай давхцан тус аймгийн бага ангийн бүх сурагчдад долоо хоногт 3 удаа сүү уулгах “Сүү” хөтөлбөрийн нээлтийг зохион байгуулсан нь онцлог боллоо. Энэ хичээлийн жилд тус аймгийн Политехник коллежид 542, 19 сургуульд 8700 гаруй сурагч, 22 цэцэрлэгт 3140 хүүхэд суралцана.
Харин 1 дүгээр ангид 225 сурагч элсэн суралцах бол ирэх
жил сургуулийн босго алхах 5 настай 940 хүүхэд байна.
ЕБС-д 540 багш, Политехник коллежид 38 багш, цэцэрлэгүүдэд үндсэн 110, туслах 33 багш ажиллана гэж аймгийн БШУГ-аас мэдээллээ.