ДОРНОГОВЬ: Шинэ хөдөө” төсөл Алтанширээ суманд хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Алтанширээ суманд нийт есөн хүлэмж, газар тариаланд ашиглах иж бүрэн трактор нэг ширхэг, 1,3 тоннын усны нөөцийн сав нэг ширхэгийг олгосныг тухай бүрд нь тариаланчдад эзэмшүүлэх гэрээ хийжээ.
Сумын хэмжээнд гурван аж ахуйн нэгж, байгууллага, долоон өрхийн тариаланчид 0,38 га-д төмс, 0,93 га талбайд хүнсний ногоо, нарийн ногоог тариалж өнөөдрийн байдлаар 0,21 тн-ы ургац хураан аваад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Дорноговиос сонгогдсон УИХ-ын гишүүд санаачлан хэрэгжүүлж буй аж.