ДОРНОГОВЬ: Газар нутгийн 40 хувь нь зуншлага тааруу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Цаг уур, орчны шилжилгээний газраас бэлчээрийн төлөв байдлын, ургац тодорхойлох ажлыг аймгийн 14 сумын 54 багийн 72 судалгааны ажиглалтын цэгт энэ оны 08 дугаар сарын 10-наас 20-нд хийжээ.
Аймгийн нийт нутгийн 20 хувь нь зуншлага сайн, 35 хувь нь зуншлага хэвийн, 45 хувь нь зуншлага муу байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 2023-2024 онд 2.9 сая толгой мал өвөлжих төлөвтэй байгаа аж.
Наймдугаар сарын 20-ны байдлаар бэлчээрийн
ургац 0.0 – 4.1 ц/га байгаагаас хархад цаашид өвөл, хаврын бэлчээрийн даац
хэтэрч аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх,
нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах
зэрэг ажлыг зохион байгуулж өвөлжилт хаваржилтад эртнээс бэлтгэж, зудын
эрсдэлийг тооцож ажиллах шаардлагатай байгааг судалгааны тайланд дурджээ.