СЭЛЭНГЭ: Бага ангийн багш, сургалтын менежерүүдэд зориулан сургалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр ангийн сурагчдын хувьд багшдаа, сургуульдаа, ангидаа, хамт олондоо дасан зохицох нь хамгийн том асуудал байдаг. Үүнийг давж гарахад эцэг эх, багш, сурагч, сургуулийн хамт олон, хүрээлэн буй орчин чухал.
Иймд БҮТ, БЕГ-аас бэлтгэгдсэн
сургагч багш нар, аймгуудын БШУГ-тай хамтран 2023-2024 оны хичээлийн жилд нэгдүгээр
ангид хичээл заах бага ангийн багш, бага боловсролын сургалтын менежерүүдэд
зориулсан бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна.
Дээрх сургалтыг Сэлэнгэ аймагт
28-29-ний өдрүүдэд цахим хэлбэрээр явуулсан бөгөөд өнөөдөр нэгдүгээр ангид хөгжим, биеийн тамирын
хичээл орох багш нарт зориулж явууллаа.
Дээрх үйл ажиллагаанд тус аймгийн
хэмжээний ЕБС-ийн 35 сургалтын менежер, нэгдүгээр анги даан ажиллах 73 багш идэвхтэй
хамрагджээ.