ДОРНОГОВЬ: Япон хүүхдүүд говь нутагт зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-08-29 11:26:18

Дорноговь/МОНЦАМЭ/. Монгол Улсын Дорноговь аймаг, Японы Шизүока муж хоорондын хамтын ажиллагаа, сурагч солилцооны хүрээнд энэ оны наймдугаар сарын 08-09-нд Японы 20 сурагч, таван багш ажилтан Дорноговь аймагт зочиллоо.


Дорноговь аймгийн Засаг даргын урилгаар ирсэн япон хүүхдүүд монгол ёс заншил, нүүдэлчин соёл ахуйтай танилцаж аймгийн Музей, сургалт судалгааны үзмэрүүдийг үзэж, Сайншанд сумын ерөнхий боловсролын VI сургуулийн үйл ажиллагаатай танилцжээ.


Хоёр орны хүүхдүүд улс орны онцлог бүхий тоглоомыг бие биедээ зааж сурган хамтдаа тоглож монголын үндэсний тэмцээний үзүүлэх тоглолтыг сонирхов. Мөн Дорноговь аймгийн Жаргалан хүүхдийн зусланд зочилж нүүдэлчдийн ахуй соёл, уламжлалт ёс заншлыг үзсэнээс гадна Дорноговь аймгийн урлагийн “Болор эгшиглэн” хамтлагтай нэгэн оройг хөгжилтэй өнгөрүүлсэн байна.


Ташрамд дурдахад энэ онд Дорноговь аймгийн шилдэг 20 сурагч сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах бөгөөд  өнгөрсөн хугацаанд Сурагч солилцооны хөтөлбөр”-т нийт 210 сурагч, 36 багш хамрагджээ.


相关新闻