АРХАНГАЙ: Төсвийн орлогын 28.2 хувийг орлогын албан татвараар бүрдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-08-29 10:57:49

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2023 оны 7 дугаар сард аймгийн төсөвт 18.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 18.4 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 102.1 хувиар биелүүлсэн байна.


Улсын төсвийн  шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 9.3 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 9.7 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 104.0 хувиар  биелүүлсэн байна.


Төсвийн орлогын төлөвлөгөөг Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Төвшрүүлэх, Эрдэнэмандал сумаас бусад сумд 101.2-183.3 хувиар давуулан биелүүлжээ.


Аймгийн төсвийн орлогын 47.5 хувийг тусламжийн орлогоор, 28.2 хувийг орлогын албан татвараар, 6.1 хувийг хөрөнгийн албан татвараар, 6.4 хувийг бусад албан татвараар, 7.3 хувийг татварын бус орлогоор, 4.2 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар, 0.3 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

相关新闻