СЭЛЭНГЭ: “Шилдэг залуу офицер” шалгаруулах уралдааны дэд байрт Э.Отгонбаяр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-08-22 16:25:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын “Шилдэг залуу офицер” шалгаруулах уралдааныг зохион байгуулж, шилдгээр шалгарсан алба хаагчдад шагналыг нь гардууллаа.


Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаанд нийслэл болон 21 аймгийн Онцгой байдлын газрын 68 алба хаагч оролцжээ.


Оролцогчид илтгэл, эсээ, цэргийн хэргийн мэдлэг, гадаад хэлний мэдлэг, буудлагын тэмцээн, сэтгэл хөдлөлийн оюун ухаан, бие бялдрын тэмцээн, багаар ажиллах чадварын тэмцээн гэсэн нийт 8 төрлөөр өрсөлдөж, мэдлэг, оюун ухаан, хурд хүчээ сорин өрсөлдсөн байна.


Тус уралдаанд 32 эмэгтэй, 36 эрэгтэй алба хаагч өрсөлдсөн бөгөөд төрөл тус бүрээс эхний дөрвөн байрыг шалгаруулан урамшуулжээ.


Тэмцээний нийлбэр дүнгээр эмэгтэйчүүдийн төрөлд дэд байрыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Отгонбаяр шалгарчээ.       

相关新闻