ГОВЬ-АЛТАЙ: Ойрын өдрүүдэд бороо орж сэрүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэх тухай холбогдох албанаас мэдээллээ.
Тодруулбал, наймдугаар сарын 21, 23, 24, 25-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Мөн хугацаанд салхи секундэд 5-10 метр, зарим газар борооны өмнө түр ширүүсэх аж. Харин агаарын температур нутгийн өмнөд хэсгээр +13-аас +18 градус, өдөртөө +26-аас +31 градус, баруун хэсгээр шөнөдөө +4-өөс +9 градус, өдөртөө +17-оос +22 градус байх бол хугацааны сүүлчээр ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна гэлээ.