Францад +40 хэм хүртэл хална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-08-20 12:30:51

ПАРИС. /ТАСС/. Францын Meteo France Үндэсний цаг уурын албанаас ням гарагийн цаг агаарын мэдээллийг гаргасны дараа тус улсын 96 департаментад хэт халууны аюулын сэрэмжлүүлэг болох улбар шар өнгийн түвшний түгшүүр зарлажээ.


“Улбар шар өнгийн түгшүүр” гэдэг нь илүү сонор сэрэмжтэй байж, төрийн байгууллагуудын зөвлөмжийг дагах ёстой гэсэн үг юм. Өмнө нь 49 департаментад ийм түвшний түгшүүр зарлаад байсан бол одоо өмнөд бүс нутгуудад 35-38 хэм хүрч халах тул дээрх шийдвэрийг гаргасан байна.


Зарим газарт, тухайлбал, Рона голын хөндийн нам дор газарт агаарын хэм +40-өөс давах төлөвтэй байгаа ажээ. Цаашдаа долоо хоног дунд хүртэл халуун байх бөгөөд даваа гарагаас лхагва гараг хүртэлх хугацаанд бүс нутгаас хамааран хамгийн ихээр хална. Харин пүрэв гарагаас эхлэн агаарын хэм буурах ажээ.


Өнгөрсөн баасан гарагт Францын эрх баригчид 78 департаментад усны хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргасан юм.

 

Өмнө нь, 7 дугаар сарын 17-нд хэт халууны улмаас тус улсад аюулын хамгийн дээд буюу улаан өнгийн түгшүүр зарлаж байв. 

相关新闻