Галуу судлаачид Улаанбаатарт цуглалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын группээс 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж буй Галуу судлаачдын олон улсын 20-р хурал Улаанбаатар хотноо болж байна.
Судлаачид тус
хурлаар дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан галуу болон усны шувуудын
биологи, экологи тэр тусмаа тэдгээрийн халдварт өвчин, нүүдэл, зан төрх,
тархалт, элбэгшил, популяцын
хөдлөлзүйн талаар судалгаа, хамгааллын ажлуудаа хэлэлцэж, санал солилцлоо.
Төв Ази болон Зүүн Ази-Австралазийн нүүдлийн зам дагуух
галуудын төрөл зүйлүүдийн судалгаа, хамгааллын чиглэлээр олон улсын хамтын
ажиллагааг сайжруулах зорилготой тус хуралд 14
орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.
Хурлыг БОАЖЯ, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Олон улсын галуу судлаачдын групп (GSG), Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Зүүн Ази-Австралазийн нүүдлийн замын түншлэл (EAAFP), Оклохомагийн их сургууль хамтран зохион байгуулжээ.