Герман улс НАТО-гийн хоёрдахь том нисдэг тэрэгний парктай болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-11 16:47:16

БЕРЛИН./Reuters/. Герман улс нисдэг тэрэгний тоогоороо НАТО-д хоёрдугаарт бичигдэх том парктай болно гэж Германы Агаарын цэргийн хүчний дарга Инго Герхарц баасан гарагт мэдэгджээ.


Герман улс Боинг компаниас “Chinook загварын 60 ширхэг нисдэг тэрэг худалдаж авахаар төлөвлөж байгаа бөгөөд тэдгээр нь  шаардагдах дэд бүтцийн хамтаар 8 тэрбум еврогийн (8.7 тэрбум ам.доллар) өртөгтэй гэж Reuters агентлаг өнгөрсөн сард мэдээлсэн билээ.


"Бид нисдэг тэрэгний тоогоороо АНУ-ын дараах НАТО-гийн хоёр дахь том улс болно" гэж И.Герхарц хэлснийг RND сувгаар мэдээлжээ.


"Германы зүүн хэсэгт орших Холздорф / Шоневальдын агаарын баазад  50 гаруй “Chinook нисдэг тэргийг байрлуулах  ба 1000 гаруй цэргийг нэмж илгээнэ. Энэ бааз нь Агаарын цэргийн хүчин ба Бундесвер, Германы аюулгүй байдалд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ"  гэж И.Герхарц хэллээ.



 

相关新闻