Дэлхийн түүхэнд энэ оны 7, 8 дугаар сарууд хамгийн халуун сар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2016-09-15 10:21:07

ВАШИНГТОН. /Dailymail/. 2016 оны 8 дугаар сар бол түүхэнд тэмдэглэгдэх хамгийн халуун үе байсан гэж даваа гарагт гаргасан НАСА-гийн урьдчилсан мэдээлэлд дурджээ.  

Түүнээс гадна, энэ жил буюу 2016 он нь түүхэн дэх хамгийн халуун жил болсон байна.

Дэлхийн улирлын температурын мөчлөгийн дагуу ихэвчлэн 7 дугаар сард хамгийн халуун үе тохиодог байсан бол 8 дугаар сард ийнхүү хүчтэй халсан нь гэнэтийн зүйл байсан бөгөөд дэлхийн дулаарал болон байгалийн цаг уурын өөрчлөлт нь үүний гол шалтгаан юм.

Х.Сарнай

 

相关新闻