ӨМНӨГОВЬ: Дуу цахилгаантай, усархаг аадар бороо орохыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нутгаар 2023 оны наймдугаар сарын 10-11-ний өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг аадар бороо орохыг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Салхи борооны өмнө түр зуур ширүүсэх бөгөөд 2023 оны наймдугаар сарын 9-ний өдөр Даланзадгад, Номгон, Манлай, Булган, Цогтцэций зэрэг сумын нутгаар салхи 12-14 метр секунд хүрч ширүүснэ.
Иймд малчид, тээвэрчид, иргэд хол, ойрын замд зорчихдоо аюулгүй байдлыг ханган тээврийн бүрэн бүтэн байдлыг зорчихыг анхаарууллаа. Мөн иргэд гэр, хашаа саравч, орон байрыг гуу жалга, үерийн усны ай сав газруудаар барихгүй байх, аялал зугаалгад гарахдаа уулын ам, гол усанд ойр буудаллахгүй байхыг сэрэмжлүүллээ.