БАЯНХОНГОР: Нийт нутгийн 13.8 хувьд бэлчээрийн даац хэтэрсэн дүн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-05 10:13:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Бэлчээрийн даацын тооцооллоор Баянхонгор аймгийн хэмжээнд 2023-2024 оны өвөл, хавар нийт нутгийн  50 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрсэн гэсэн дүн мэдээ гарчээ.


Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргасан байна. 


Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлж, зурагласан мэдээгээр тус аймгийн нийт нутгийн 20 хувьд зуншлага сайн, 70 хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу гэж үнэлжээ.


Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл, нийт нутгийн

23.9 хувь нь бэлчээрийн нөөцтэй,

24.6 хувь нь бэлчээр хүрэлцээтэй,

31 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн 

6.7 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн

13.8 хувь нь даац олон дахин хэтэрсэн дүнтэй байна.


Сумдын дүнгээр авч үзвэл:

Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн (улаан) Баянбулагийн Хангал 3-р баг, Гурванбулагийн 1-р баг Цэнгэл, 2-р баг Давааны ам, Бууцагааны 1-р баг Тэмээт, Бөмбөгөрийн 1-р баг Улаан сайр, 3-р баг Бургаст, Баян-Овооны Асгамба 3-р баг, Мэргэн 4-р баг, Баацагааны 3-р баг Буйлсан, 4-р баг Могой, Богдын 3-р баг Далан түрүү, Заг, Жинст /Бодь/ Баян-Өндөр, Баянговь, Баянлиг, Галуут зэрэг сумд хамаарч байгаа аж. Харин Баянхонгорын Байдраг сумын 3-р баг Хөндлөн булаг, 1-р баг Нам толгой, 4-р баг Эмээл толгой, Хүрээмарал, Бууцагаан, Баян-Өндөр Гурванбулаг, Жинст, Богд, сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарчээ.


Мөн нутгийн 30 гаруй хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.



相关新闻