Японы Окинава мужийн өмнөд хэсгийг хүчтэй хар салхи дайрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО./Kyodo/.
Японы Окинава мужид мягмар гарагт эхэлсэн хүчтэй хар салхины улмаас тус мужийн нийслэл Наха хотын нисэх онгоцны буудлын мягмар гаргийн
бүх нислэгийг цуцалжээ.
Мөн Наха хотын захиргаанаас 315,700 орчим хүнийг нүүлгэн
шилжүүлэхийг уриалсан байна.
Японы цаг уурын агентлагаас "маш хүчтэй" гэж
тодорхойлсон "Ханун" хар салхины хурд цагт 180 км хүрчээ. Тус агентлаг Окинавагийн ард иргэдийг хөрс гулгалт, үерийн аюулаас сэрэмжлүүлж, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан
аж.
Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, мягмар
гаргийн 23:00 цагийн үед “Ханун”
хар салхи Окинавагийн Кумежима арлын өмнөд хэсгийг дайрч баруун ба баруун хойд зүгт шилжиж байна.
Окинавагийн цахилгаан эрчим хүчний компани лхагва гаргийн өглөө тус бүс нутгийн нийт өрхийн
35 орчим хувь буюу 220,580
өрх цахилгаангүй боллоо гэж
мэдэгдэв.
Лхагва гарагт салхины эрч буурсан хэдий ч 400 гаруй нислэг цуцлагдсан талаар “NHK” мэдээлжээ.