ДОРНОД: Зарим газар хөрсөн дээр +60 хэм давж халж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт нутгаар өнөөдөр агаарын температур +35-аас +42 хэм, хөрсөн дээр +68 хэм хүрч халж байна.
Тодруулбал, Дашбалбар, Халх гол, Матад, Баян-Уул,
Гурванзагал, Чулуунхороот сумын нутгаар +35-аас +39 хэм, хөрсөн дээр +55-аас
+60 хэм хүрч байгаа бол аймгийн төв болон бусад сумын нутгаар агаарын
температур +40 хэм давж, хөрсөн дээр +68 хэм хүртэл халсан байна гэж
УЦУОШТ-өөс мэдээлэв.
Харин маргааш аймгийн төвд агаарын температур +34, нөгөөдөр +29 хэм байна.
Сонирхуулахад, 2016 оны зун Дорнод аймагт +41.9 хэм хүрч халж байжээ.