ХОВД: Нутгийн 59.2 хувийг тусгай хамгаалалтад авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймаг нь 7.6 сая га нутаг
дэвсгэртэй. Одоогоор нутгийн 59.2 хувийг тусгай хамгаалалтад авчээ.
Нийт газар нутгийн 47.7 хувь нь улсын тусгай хамгаалалтад орсон бол 11.5 хувь нь орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт багтаж байна.
Өнөөдөр (2023.07.31) Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр тохиож байна. Ховд аймгийн хэмжээнд байгаль хамгааллын чиглэлээр 300 гаруй хүн ажиллаж байгаагаас 88 нь идэвхтэн байгаль хамгаалагч юм. Тэд байгаль дэлхийг онгон байдлаар нь хадгалж үлдэхийн тулд өөрсдийн амьдралаа зориулж явна.