ДОРНОД: Дорнодын моточид Манжуурын фестивальд оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-23 ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотноо болсон “Мото фестиваль”-д Монгол Улсын 14 моточин оролцжээ. Тодруулбал, “Mongolian choppers”, “Хүлэгтэн” клубын моточид оролцсоноос Дорнодын гурван моточин аялалын бүрэлдэхүүнд багтсан байна.
Энэ өдрүүдэд Манжуур хотноо Монгол, Хятад, Оросын 500 гаруй моточин цугларчээ. "Мото фестиваль"-ийг Манжуур хотын удирдлага санаачлан, анх удаа амжилттай зохион байгуулсан юм.
Фестивалийн хүрээнд урд хөршийн 14 моточин Монгол Улсад аялж, Улаанбаатар хот руу мотоцикльтойгоо хүрээд өнөөдөр нутаг буцаж байна.