АРХАНГАЙ: Итали жуулчин Катерина: Монголчуудын соёлыг мэдрэх нь хамгийн сонирхолтой байлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ жил манай улсыг зорин ирэх жуулчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.
Тэгвэл Архангай аймгийн түүхт 100 жилийн баяр наадмын үеэр Итали улсаас ирсэн жуулчин Катеринагаас сэтгэгдлийг нь сонсов. Тэрбээр найз залуугийнхаа хамтаар мотоциклоор аялж яваа аж.
Тэрбээр хэлэхдээ, “Монгол орноор 14 хоног
аялах төлөвлөгөөтэй.
Хангайн нутгаар мотоциклоор 700
км зам туулаад байна. Гурав хоногийн дараа буцна. Монгол наадам үзээд сэтгэгдэл
өндөр байна. Аялж байхдаа хэзээ ч харж байгаагүй хүмүүстэй тааралдан, монголчуудын соёлыг мэдрэх нь хамгийн сонирхолтой байлаа. Гэрт нь буухад тэдний зочломтгой зан нь таалагдсан. Анх удаа наадам үзлээ. Ийм соёл өмнө нь мэдэрч
байгаагүй. Монголын нутагт өмнө нь хэн ч
очиж байгаагүй, үзэсгэлэнт байгаль нь маш их таалагдлаа. Тэр бол дэлхийд олдохгүй ховор
зүйл” гэв.
Тэрбээр монголд дахин ирэхдээ гэр бүл, найз нөхөдтэйгээ олуулаа ирнэ. Тэр үедээ мотоциклоор биш
дөрвөн дугуйтаар аялах төлөвлөгөөтэй гэдгээ хэлж байсан юм.