ДОРНОГОВЬ: Уран бүтээлийн уралдааны шилдгүүдийг тодруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас говийн тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан "НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖАА" уран бүтээлийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа..
Дээрх уран бүтээлийн уралдаанд 28 уран бүтээлч 58
бүтээл ирүүлснээс 23 бүтээлийг дэлгэн үзэсгэлэн гаргасан байна. Уран бүтээлийн үзэсгэлэнд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын
харьяат Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын зураач Л.Гаваагийн хүү, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач Г.Төмөр, Монгол Улсын
Ардын зураач Ц.Байды зэрэг уран бүтээлчид уран бүтээлээрээ оролцжээ.
Бүтээлийн уралдааны уран зураг төрөлд Г.Төмөр, уран баримал төрөлд Н.Золжаргал, зураасан зураг төрөлд Д.Гунгаа шалгарсан бол гран при шагналыг Б.Баярцэнгэл, “Ноён хутагт Данзанравжаа” уран бүтээлийн
уралдааны нэрэмжит шагналыг Б.Түвшинтөр, Г.Мөнхзаяа нар хүртэв.