ХЭНТИЙ: Хэнтий аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-27 07:49:06
Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийг "Сүхбаатарын одон"-оор шагнаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавд батламж гардууллаа.
Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, Соёлын сайд Ч.Номин, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцов. Энэ үеэр төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагаа боллоо.

Тодруулбал, Хөдөлмөрийн баатар цолоор Төрийн шагналт, Хүний гавьяат эмч, "Шинэ анагаах ухаан" их сургуулийн ректор, доктор, профессор Миеэгомбын Амбага, Ардын уран зохиолч цолоор Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Жүмпэрэлийн Саруулбуян, Гавьяат багш цолоор Хэрлэн сумын ЕБ-ын нэгдүгээр сургуулийн ахмад багш Гэндэнгийн Чимэдцэрэн, Хэрлэн сумын ЕБ-ын дөрөвдүгээр сургуулийн багш асан, "Сент-Луис" олимпын зөвлөл ТББ-ын захирал Пунцагийн Нэргүй, МСҮТ-ийн үйлдвэрлэл сургалтын менежер Гончигсүрэнгийн Базарсад, "Тэмүүжин" цогцолбор сургуулийн ахмад багш Сэджанцангийн Адъяасүрэн нарыг шагналаа. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга асан Наваансамдангийн Ганбямба Гавьяат эдийн засагч, Хэнтий аймгийн Засаг дарга асан, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамны зөвлөх Жагдагийн Оюунбаатар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор энгэрээ мялаалаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулж, баяр хүргэв.

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн түүхт ойн баяр наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
相关新闻