ДОРНОГОВЬ: Хуучин зуухыг буулгаж иргэдийн хөгжлийн талбай байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутагт байдаг ашиглах боломжгүй болсон нэгдүгээр уурын зуухыг буулгах ажлыг “Замын-Үүд Дулааны Станц” ТӨҮГ, Замын-Үүд НААҮ-ОНӨ ХХК хамтран гүйцэтгэж байна.
Харин дээрх талбай дээр иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн хөгжлийн талбайг байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Ташрамд дурдахад Замын-Үүдэд барьсан дулааны станцыг 2021 онд ашиглалтад
оруулснаар сумын хэмжээнд байсан олон
жижиг уурын зуухыг буулгаж нэгдсэн
халаалт дулаанд холбосон юм.