ДОРНОД: Виртуал музейг 1600 гаруй хүн үзэж сонирхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-07-24 17:34:11

Чойбалсан /МОНЦАМЭ/. Виртуал музей нээлтээ хийснээс хойших хоёр сарын хугацаанд 1600 гаруй хүн үзэж сонирхжээ.


Дорнод аймгийн Музей "Түүхт нутгаар аялахуй" виртуал үзмэртээ орон нутгийнхаа есөн гайхамшгийг оруулж, яг дэргэд нь очсон мэт мэдрэх боломжийг бүрдүүлсэн бол Байгалийн түүхийн музейтэй хамтран "Ховор ан амьтад" виртуал үзмэрээр үйлчилж байгаа юм. 


Энэхүү дижитал үзүүллэгийг VR, AR гэсэн хоёр төрлийн технологиор хийсэн нь үйлчлүүлэгчдийн сонирхлыг татаж, амралтын өдрүүдээр гэр бүлээрээ виртуал музей үзэж сонирхох иргэдийн тоо нэмэгджээ.


VR хэлбэрт Дорнод аймгийн есөн гайхамшгийг, AR хэлбэрт музейн сан хөмрөгөөс 50 үзмэрийг сонгож оруулжээ. Ийнхүү мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглаж, түүх соёлын өвийн талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, соёлын хэрэгцээг хангах, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах зэрэг олон үр дүн гарч байна.  


相关新闻