ОРХОН: Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол олгох багшийн нөөцийг нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аутизм болон тусгай хэрэгцээт, хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд боловсрол олгох, хөгжүүлэх зорилготой “Асах гэрэл баясал” төв Эрдэнэт хотод салбараа нээж байна.
Үүнтэй
холбоотойгоор “зан үйл засалч - терапист” ажлын байранд багш, сэтгэлзүйчдийг
хамтран ажиллахыг урьж байна. Тус төв БНТУ-ын “Algi
Ozel Egitim” тусгай
боловсролын төвтэй хамтран ABA therapy буюу хэрэглээний зан үйлийн
шинжилгээнд тулгуурлан сургалт ордог бөгөөд энэ чиглэлээр багш, сэтгэлзүйчдийг
мэргэшүүлдэг ажээ.
“Асах гэрэл баясал” төв нь тусгай хэрэгцээт, аутизм, хөгжлийн
хоцрогдолтой хүүхдүүдийг хөгжүүлэх багш, боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх,
тэднийг чадавхжуулах зорилгоор ажлын байранд урихын сацуу мэргэшүүлж байгаа
юм. Зан үйл засалчид нь сурагч бүртэй ганцаарчилж ажиллах, мэдлэг олгох, хөгжүүлэх,
эцэг эхийг нь сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулах зэрэг сургалтын олон
аргазүй ашигладаг байна.
Тус ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийг
https://forms.gle/Gw9ntXbG2jTv8eZx9 авах боломжтой ажээ.