Тейлор Свифт шилдэг цомгийн тоогоор түүхэн дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-18 12:25:30

ПАРИС. /LeMonde/. Америкийн дуучин Тейлор Свифтийн энэ сарын эхээр гаргасан “Speak Now” цомог нь “Billboard"-ын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлжээ.


Попын хатан хааны энэхүү цомог нь уг чартыг тэргүүлсэн 12 дахь цомог нь болж, Барбара Стрейзандын амжилтыг эвдсэн байна


Эрэгтэй уран бүтээлчдийн хувьд дуучин Jay-Z болон  "Beatles” хамтлагийн аль аль нь “Billboard” чартыг тэргүүлсэн арав гаруй цомогтой хэдий ч цомгийн эрэмблэх системд өөрчлөлт оруулсан тухайгаа “Billboard дурджээ.


Өдгөө 33 настай Свифт мөн дөрвөн цомог нь шилдэг 10 цомгийн жагсаалтад нэгэн зэрэг багтсан анхны эмэгтэй уран бүтээлч болсон байна. 

相关新闻