ДОРНОГОВЬ: Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт 38.6 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-18 10:57:17

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөгөөр нийт 1800 байршилд 1.5 сая га газрыг төлөвлөснөөс одоогийн байдлаар 695 байршилд 6.1 мянган га газрыг иргэдэд өмчлүүлж эзэмшүүлжээ.


Газар зохион байгуулалтын төлөвлөгөө Өргөн, Алтанширээ, Сайншанд, Сайхандулаан суманд 54-83 хувьтай, Айраг, Даланжаргалан, Иххэт, Мандах, Хатанбулаг, Хөвсгөл суманд 23-35 хувийн биелэлттэй байгаа юм. Дэлгэрэх, Замын-Үүд, Улаанбадрах, Эрдэнэ суманд 0-16 хувийн хэрэгжилттэй байна.


Дуудлага худалдааны нэгж талбараар 124 нэгж талбарыг төлөвлөснөөс 41 нэгж талбарыг олгожээ.

相关新闻