ДОРНОД: Халх гол үерийн аюултай түвшнийг 12 см-ээр давжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Өнөө өглөөний байдлаар
Халх голын үсний түвшин сумын төв орчимдоо 259 см, Ялалт баг орчимд 532 см болж,
үеийн аюултай түвшнийг 12 см-ээр давжээ.
Сүүлийн нэг хоногт л гэхэд Хэрлэн гол уртын дагууд хоёроос зургаан см-ээр нэмэгдэж, Чойбалсан хотод 136 см, Хөлөнбуйр суманд 189
см болсон байна. Харин Улз гол уртын дагууд нэгээс 12 см-ээр буурчээ.
Олон жилийн дунджаар нутгийн зүүн хэсгээр 70-100 мм, бусад
нутгаар 30-70 мм хур тунадас ордог бол энэ сард хур тунадас ахиу орно УЦУОШТ-өөс мэдээлэв.
Ирэх өдрүүдэд бороо хур нэмж орох тул
малчид, аялал зугаалгаар яваа иргэдийг анхаарал болгоомжтой зорчиж, аюулгүй
байдлаа хангахыг анхааруулж байна.