ОРХОН: Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд 3,4 тэрбум төгрөг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-07-17 09:31:39
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд 3 тэрбум 485 сая төгрөг шийдвэрлэлээ.


Үүний нэг тэрбум 894 сая төгрөг нь Хот тохижуулах газрын ажилчдын цалингийн нэмэгдэл болон шатахуун, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зарцуулах аж. Мөн төрийн 16 байгууллагын албан хаагчдын цалингийн нэмэгдэлд нэг тэрбум 266 сая төгрөг төсөвлөжээ. Ингэхдээ төрийн захиргааны болон боловсрол, эрүүл мэндийн салбараас бусад төрийн албан хаагчдын цалинг 40 хувиар нэмж байгаа юм.


Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 21-ний 242 дугаар тогтоолоор орон нутгийн төсвөөс санхүүждэг төрийн албан хаагчдын цалинг энэ сарын 1-нээс нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргажээ. 

相关新闻