БНХАУ, АНУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-07-17 08:54:57

БЭЭЖИН. /CCTV/. БНХАУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ше Жэньхуа АНУ-ын тусгай төлөөлөгч Жон Керритэй уулзжээ. 


Хятадын төв телевизээр мэдээлснээр, уулзалт Бээжин хотын төвд байрлах таван одтой “Beijing” зочид буудалд болов. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Ж.Керри ням гарагт Бээжинд хүрэлцэн ирсэн юм. БНХАУ-д хийх түүний айлчлал долоодугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Ж.Керри Хятадын талтай уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдэхтэй холбоотой хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 


相关新闻