СЭЛЭНГЭ: Усанд боогдсон иргэдийн амь насыг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-07-14 16:05:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан баг Манжийн тохой  хэмээх газар автомашинтай 4 иргэн Орхон голын үерийн усанд боогдсон гэсэн дуудлага энэ сарын 13-ны өдрийн 13.10 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.


Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 1 цаг 40 минут ажиллаж, 16.08 цагт аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, амь нас, эд хөрөнгийг нь авран хамгаалсан байна. 



相关新闻