Баяр наадмын хүрээнд болох өнөөдрийн соёл урлагийн тоглолт, үзвэрүүд
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн соёл урлагийн тоглолт, үзвэрийг танилцуулж байна.
- “Чингис хаан”-ы музейд
09.00-18.00 цагт: Наадамчин олон болон гадаад, дотоодын зочин төлөөлөгч,
жуулчдад зориулан Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойд
зориулсан тусгай үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн 8 дугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ.
- МУЭ-ийн Арт галерейн
үзэсгэлэнгийн танхимд 11.00 цагт: “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэнг
дэлгэжээ.
- Монголын уран зургийн галерейд 09.00-18.00 цагт: “Монголын аж байдал” үзэсгэлэн тус тус гарч байна.
- Мөн Г.Занабазарын нэрэмжит
дүрслэх урлагийн музейд 09.00-13.00 цагт: Б.Шарав “Үрс гарч байгаа нь” тусгай
үзэсгэлэн, Чойжин ламын сүм музейд 19.00 цагт: “Үдшийн музей-2023”, Богд хааны
ордонд музейд 09.00-21.00 цагт: Үндэсний их баяр наадамд зориулсан “Цэнгэлийн
манлай” сэдэвчилсэн үзэсгэлэн гарч байна.
- “Ган зам” паласт 18.00
цагт: “Nomadic
Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт.
- “Сэртэн морьтон”
цогцолборт 11.00, 11.40, 15.00 цагт: “Чэрү Андури” морьтон циркийн жүжигчилсэн
тоглолт тус тус болно.