СЭЛЭНГЭ: Маргааш Сэлэнгэ аймгийн нутгаар их хэмжээний бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-07-10 18:34:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун өмнө хэсгээр, өдөртөө бүх сумын нутгаар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +14....+19 градус, өдөртөө +19....+24 градус дулаан байна.


Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +15....+17 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.


7 дугаар сарын 12-16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12-нд бүх сумын нутгаар бороо орно.


12-13-нд шилжих шөнө нутгийн зүүн өмнө хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.


Бусад хугацаанд салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.


14-нөөс өдөртөө 26-31 градус хүрч дулаарна.

 

相关新闻