ӨВӨРХАНГАЙ: Сурлагаараа манлайлсан сурагчдад тэтгэлэг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. Энэ жил аймгийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтыг 1100 гаруй сурагч өгснөөс найман сурагч таван хичээлээр 800 оноотой үнэлэгдэж, аймгийн Засаг даргын нэрэмжит мөнгөн тэтгэмжийг хүртэж байна.
Монгол хэл, нийгмийн тухай мэдлэг, математик, химийн хичээлээр 800 оноо авсан Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Ө.Мөнхбаяр, 2-р сургуулийн сурагч Н.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэсолонго, лаборатори Мэргэд сургуулийн сурагч Н.Энхмишээл, Б.Тэргэл, Тэмүүлэл–Эрдэм сургуулийн сурагч А.Мөнхтамир, О.Мягмарнаран, Д.Дагиймаа нарт тус бүр нэг сая төгрөгийг олголоо.
Мөн улсын төрөлжсөн олимпиадаас медаль
авсан Хужирт сумын ЕБС-ийн сурагч Б.Мөнхдалай, лаборатори Мэргэд сургуулийн
сурагч Л.Доржсүрэн, Арвайхээр
сумын ЕБ-ын 2-р
сургуулийн сурагч Э.Занданшатар болон тус сургуулийн 9в ангид 500 мянган
төгрөгийн тэтгэлэг олголоо.
Аймгийн
Засаг дарга А.Ишдорж мэдлэг, боловсролоороо манлайлсан дээрх сурагчдад баяр
хүргэж, хүссэн сургуульдаа сонгосон мэргэжлээрээ тууштай, идэвх зүтгэлтэй
суралцаж, аймаг орон нутагтаа бүтээлч, элгэмсэг иргэн болохыг хүсэн ерөөлөө.