Хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан ОБГ-аас сэрэмжлүүлэг гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-13 22:23:55

Намар болж, хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Булган аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг гаргалаа.

Гэрийн цог нурам, түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхиа бүрэн унтраах, түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, энэ нөхцлийг байгаль хамгаалагч байцаагч нар хянах, машин, техникийн утааны янданг оч баригчтай болгохыг анхаарууллаа. Мөн түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх зэрэг зөвлөмж санамжуудыг иргэддээ хүргэлээ.

                                                                                                               П.Батням

 

相关新闻