ДОРНОГОВЬ: ИТХ-ын ээлжит XII хуралдаан болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаан өнөөдөр 72 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдаанаар “Цахим Дорноговь аймаг” зорилтот
хөтөлбөр батлах, “Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдээс түрээслээд өмчлөх
орон сууцанд хамруулах журам”-ыг шинэчлэх, аймгийн 2022 төсвийн гүйцэтгэл батлах, аймгийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай
зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын Их Хурлаар шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хууль /МУЗЗНДНТУТХ/-ийн дагуу аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн хурал улиралд нэгээс доошгүй хуралдахаар заасан
байдаг аж.