ТӨВ: Аймгийн хэмжээнд 207 хос "Гэр бүлийн андгай" өргөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-07-03 17:08:01

Зуунмод /МОНЦАМЭ/. Зуны дунд сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Зуунмод сумын 4 хос “Гэр бүлийн андгай” өргөв.


Энэхүү ажил нь шинээр гэр бүл болж байгаа хосуудад гэрлэлтийн гэрчилгээг нь гардуулж өгөх, гэр бүлийн харилцаанд үүрэг хариуцлагаа ухамсарлахаар андгай, тангараг өргөдөг ёслолын үйл ажиллагаа юм.

 

Энэ талаар Төв аймгийн ГБХЗХГ-ын дарга М.Буянхишигээс тодруулахад, “Тус ажлыг 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 207 хос албан ёсоор андгай тангараг өргөөд байна.

Залуу гэр бүлүүд андгай өргөснөөр гэр бүл болоход ямар үүрэг хариуцлага хүлээж байгааг ойлгох, гэр бүлийн цаашдын харилцаа нь бат бөх байхад эерэг нөлөө үзүүлж байгаа гэж бодож байна” гэв.

Тус үйл ажиллагааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, Зуунмод сумын Соёлын төв хамтран зохион байгуулжээ.

 

相关新闻