Нийслэлийн 10 сурагч Япон Улсын түүх, соёл, иргэдийн ахуй амьдралтай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар, Мияконожо хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг Сурагч солилцооны хөтөлбөрийг зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 1-ний өдрүүдэд Япон Улсын Мияконожо хотод амжилттай хэрэгжүүллээ.
Хөтөлбөрт нийслэлийн 10 сурагч хамрагдаж, Япон Улсын түүх, хэл, соёл, ёс заншил, хөгжил, иргэдийн ахуй амьдралтай танилцав.
Түүнчлэн Мияконожо Техникийн коллежид зочилж, шинжлэх ухааны туршилтууд хийсэн юм. Харин Мияконожо хотын сурагчид ирэх жил Улаанбаатар хотноо ирж, Монгол Улсын түүх, соёл, ёс заншилтай танилцана.
Улаанбаатар, Мияконожо хот 1999 онд найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд 2014 оноос эхлэн Сурагч солилцооны хөтөлбөрийг хоёр жил тутамд хэрэгжүүлж буй юм.