ДУНДГОВЬ: Говийн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-30 16:53:33
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэлийн ИТХ-ын нэрэмжит цомын аварга шалгаруулах Говийн бүсийн “Говийн бүрд-2023” шатрын тэмцээн Дундговь аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх “Бүрдийн уянга” зусланд 2 дахь өдрөө үргэлжилж байна.


Тус тэмцээнд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь аймгийн 100 гаруй хүүхдүүд 5 насны ангилалд оролцож, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, 7 дугаар сарын 1-нд аваргаа тодруулна.


Зусланд амрагч хүүхдүүд шатрын нээлттэй тэмцээнд оролцохоос гадна монгол өв соёлтой танилцах үзэсгэлэн үзэх, аймгийн музей сонирхох зэрэг хөгжлийн бусад хөтөлбөрт хамрагдах ажээ. 









相关新闻