ТӨВ: “Тэгш оролцоо-2023” говийн бүсийн хүүхдийн чуулганд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-30 09:29:02

Зуунмод /МОНЦАМЭ/. “Тэгш оролцоо-2023” хүүхдийн зуслангийн говийн бүсийн чуулган Дундговь аймгийн “Бүрдийн уянга” зусланд болов.

  

Тус чуулганд Өмнөговь, Төв, Говьсүмбэр, Дундговь аймгуудын 223 хүүхэд, залуус хамрагдлаа.


Чуулганд Төв аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн 10 хүүхэд, 24 сумын 86 хүүхэд, 7 салааны удирдагч багш нийт 103 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.


“Нэгдүгээрт хүүхэд" уриан дор “Хүүхдийг зуслангийн хөгжлийн хөтөлбөрт тэгш хамруулах төсөлт хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан уг чуулган нь 4 өдөр үргэлжиллээ.

 

Тодруулбал, Чуулганы үндсэн хөтөлбөрийн хүрээнд “Сайн байна уу?услан минь”, "Хамтдаа бүтээцгээе", “Хүүхдийн зөвлөлийн өдөр”, “Монгол бахархал”, “Баяртай зуслан минь” үйл ажиллагаа багтжээ.


Мөн хүүхдийн хөгжил оролцоог дэмжих чиглэлээр өртөөчилсөн сургалт, open mic, майхант өдөрлөг, кино үзвэр, галын наадам зэрэг чөлөөт үйл ажиллагаа байв.

 

Харин хүүхдүүд багаар ажиллах, өөрийгөө танин мэдэх, бусдыг хүндэтгэх, байгаль, эх орноо хайрлахад суралцахаас гадна шинэ найз нөхөдтэй болж, цагийг бүтээлч, хөгжилтэй өнгөрүүлсэн талаар онцлон хэлж байв.

相关新闻