ОРХОН: Хүүхдийн спортын VII наадамд Орхон аймаг дэд байрт шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор
хоёр жилд нэг удаа болдог Монголын хүүхдийн спортын зуны VII наадмаас Орхон аймгийн өсвөрийн тамирчид 12 алт, 14
мөнгө, 18 хүрэл буюу нийт 44 медаль хүртэж дэд байрт шалгарлаа.
"Нөхөрлөе, Хөгжье, Хамгаалья" уриан
дор Баянхонгор аймагт болсон Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд 5000 тамирчин 10 хоногийн турш спортын 23
төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм.
Тус
наадамд Орхон аймгаас өсвөрийн 217 тамирчин 32 дасгалжуулагчийн хамт буюу хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон юм.
Орхон
аймгийн өсвөрийн тамирчид Монголын хүүхдийн спортын III,V, VI дугаар наадамд
дэд байрт, багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарч байсан
бол VII наадамд энэ амжилтаа дахин бататгаж чадлаа.