СЭЛЭНГЭ: Он гарсаар гурван хүн усны ослоор амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Он гарсаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд усны ослын 3 тохиолдол бүртгэгдэж, хоёр том хүн, нэг хүүхэд амиа алджээ.
Сэлэнгэ аймгийн
Сант сум Орхон голын гүүр гэх газар иргэн С, М нар усанд осолдсон тухай
дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сумын сум дундын
Цагдаагийн хэлтэстэй хамтран эрлийн ажиллагааг 36 цаг явуулж Сант сумын
"Наймт", "Хавцал" гэх газруудаас буцалтгүй 2 нэрвэгдэгчийг
олж, цагдаагийн байгууллага болон ар гэрт нь шилжүүлэн өгсөн байна.
Мөн
Сэлэнгэ аймгийн Сүбаатар сумын Буур хээр 8 дугаар баг Өндөр эрэг гэдэг газар
Орхон голд 24-25 орчим настай нэг эрэгтэй хүн осолдсон гэсэн тухай дуудлагаар тус газрын Эрэн хайх, аврах ангийн
захирагч, ахлах дэслэгч Э.Мөнхтулгаар ахлуулсан алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Аврагчид
эрлийн ажиллагааг
энэ сарын 25-26-ны өдрүүдэд хоёр хоногийн хугацаатай усаар 67 км газар
самналт хийж, буцалтгүй нэрвэгдэгчийг Хонгор морьт 1 дүгээр багийн Нүхэн
гүүр гэх газрын урд голын эргээс олж, Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.
Иймээс амралт, аялал зугаалгаар явж буй иргэдэд:
-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
-Гэр
бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион
байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
-Хүүхдийг
гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа
сайжруулах,
-Согтууруулах
ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
-Баталгаатай
гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан
сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхаарууллаа.