ДОРНОГОВЬ: Төрийн жинхэнэ алба хаагчдад мөнгөн урамшуулал олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар сумдад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад өнөөдөр мөнгөн урамшуулал олголоо.
Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх, төрийн албаны залгамж халааг тасралтгүй байлгах
зорилтын хүрээнд "Дорноговь
аймгийн төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн
баталгааг хангах" аймгийн зорилтот хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар 2022 онд
баталсан байдаг.
Дээрх зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Сумдад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдад таван жил ажилласны мөнгөн урамшуулал олгох журам”-ыг аймгийн Засаг даргын захирамжаар баталжээ. Эл журмын болзол шаардлагыг хангасан нийт 106 албан хаагчдад 583,0 сая төгрөгийн тэтгэмжийг аймгийн Засаг даргын захирамжаар олгосон байна.
Энэ нь төрийн албаны хүний нөөцийг дэмжсэн, нийгмийн баталгааг зохих түвшинд хангасан
ажил болж байна хэмээн албаныхан мэдээлэв.