Сэлэнгийн залуу байлдааны самбын дэлхийн аварга болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймаг дахь ХЦ-ийн 0101-р ангийн алба хаагч ахлах ахлагч Б.Ариунболд БНСУ-ын Чонжү хотноо зохиогдсон “World Martial Arts Mastership-2016” дэлхийн тулааны наадмын байлдааны самбо төрөлд түрүүлж дэлхийн аварга болсон байна.
Тэрээр тулааны төрлийн спортоор олон жил хичээллэж байгаа бөгөөд улс, тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцсоор иржээ. Энэ удаа хилчин залуу маань байлдааны самбо төрлийн 68 кг-ийн жинд түрүүлж дэлхийн аваргын алтан медаль хүртсэн аж.
Мөн энэхүү тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Спорт сургуулийн багш Б.Мөнхбат 3-р байрт шалгарч хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх нутагтаа ирлээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг