Г.Эрхэмбаяр азийн аварга болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-13 13:28:24

Сэлэнгэ аймагтаа 78 жилийн дараа Монгол Улсын аварга хэмээх нэр хүндтэй эрхэм цолыг авчирсан Г.Эрхэмбаяр аварга Азийн аварга болов.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Гунаажавын Эрхэмбаяр аварга Азийн аварга болжээ. Тэрээр энэ сарын 10-11-ний өдрүүдэд Япон улсад зохион байгуулагдсан Жиү-жицү бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ийн жинд түрүүлж алтан медаль хүртсэн байна.

Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн 18 бөх зодоглож, долоон алт, таван мөнгө, хоёр хүрэл, нийт 14 медаль хүртсэн байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

相关新闻